ТОКИО 2020: “КОВИД 19” ХАЛДВАРЫН 123 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭД БАЙНА

0
37

Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны мэдээллээр, бямба гарагт /2021.07.24/ спортын их наадамтай холбоотой халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Тэдний дунд гадаадаас ирсэн нэг тамирчин, Олимпын тосгонд байрлаж буй нэг хүнээс вирус илэрчээ. Түүнчлэн, Японд амьдардаг гэрээт 14 ажилтан зэрэг 15 ажилтны шинжилгээ эерэг гарсан байна.

Энэ сарын 1-нээс хойш Олимптой холбоотой халдварын нийт тохиолдол 123-д хүрээд байна.