ТОКИОГИЙН ОЛИМПИЙН АНХНЫ АВАРГА БНХАУ-ЫН ТАМИРЧИН БОЛЛОО

0
36

Өнөөдөр (2021.07.24) эмэгтэй 10м хийн урт бууны төрөлд Токиогийн олимпын анхны аварга тодорлоо.

Энэ төрөлд Хятадын Цянь Ян олимпын шинэ рекорд тогтоон түрүүлж, ОХУ-ын Анастасия Галашина удаалан, Швейцарын Нине Кристен хүрэл медаль хүртлээ. 10 м хийн урт бууны төрөлд манай тамирчин О. Есүгэн 25 дугаар байр эзэлсэн билээ.

Эмэгтэй хийн урт буу 10 м. Финал

1. Цянь Ян (Хятад) – 251,8 (олимпын рекорд).

2. Анастасия Галашина (ОХУ) – 251,1.

3. Нина Кристен (Швейцар) – 230,6