ТОКИО 2020: М.УРАНЦЭЦЭГ ӨЧИХ МЭХЭЭР ЦЭВЭР ЯЛЛАА

0
39

Өнөөдөр Бүдокан ордонд олимпын жүдо бөхийн тэмцээн эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейтэй таарсан. Варгас 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, 2021 оны Панамерикийн АШТ-ий аварга бөх. Хоорондын барилдааны харьцаа 1:0 манай бөх тэргүүлж байгаа.

Барилдаан эхлээд л манай бөх санаачилгыг авч, барилдааныг хэвтээд шилжүүлсэн. Хэвтээд хэн нь илүү вэ гэдгээ үзүүлж, өчих мэхээр яллаа. Гурав дахь өчилтөөр чили тамирчин дэвжээ цохин, бууж өгсөн юм.