ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД АСАН ШИНЗО АБЭ ОЛИМПЫН НЭЭЛТЭЭС ТАТГАЛЗАВ

0
41

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ “Токио-2020” олимпын наадмын нээлтийн ёслолд оролцохгүй гэж мэдэгдлээ.

Абэ нь олимпын наадмыг Токиод зохион байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа бууж байсан.

Олимпийн наадмын нээлтийн ёслолыг нам гүм байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 950-аас цөөн хүн буюу ихэнх нь нэр хүндтэй хүмүүс, түүний дотор дэлхийн 20 хүрэхгүй удирдагч оролцоно гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа юм.

Олимпын наадмын нээлтийн ёслол нь зохион байгуулж буй улс орны хувьд томоохон үйл ажиллагаа байдаг хэдий ч Токио хотын эргэн тойрон дахь халдварын дэгдэлтийн улмаас энэ удаад үзэгчдийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр