ФАЙЗЕР ВАКЦИНЫ 92,490 ТУНГ ХҮЛЭЭН АВЛАА

0
43

Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2,35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа энэ оны зургадугаар сарын 16-наас эхэлсэн ба одоогийн байдлаар 6 удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна.

Өчигдөр буюу 21-нд 92,490 Pfizer/Biontech вакцины тунг хүлээн авсан ба 7 дугаар сарын 28-нд дахин 132,210 тунг хүлээн авах юм.

  Ийм байдлаар Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжилнэ.

Цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн Ковидын эсрэг вакцины 2 тун хийлгэсэн ба нийт хүн амын 57,2% нь вакциндаа бүрэн хамрагджээ.

Эх сурвалж: НҮБ-ийн Хүүхдийн сан