ЛЕОНАРДА ДА ВИНЧИГИЙН УДМЫН 14 ХҮН ӨНӨӨ ЦАГТ АЖ ТӨРЖ БАЙНА

0
69

Италийн сэргэн мандалтын үеийн агуу уран бүтээлч Леонарда Да Винчигийн шарилыг олон жил судалсан эрдэмтэд түүний удмын 14 хүн өнөө цагт амьд байгааг тогтоосон байна. Эрдэмтэд Леонарда Да Винчитэй холбоотой түүхэн баримт, үр хойчийнх нь архивын мэдээллийг цуглуулж, судалгаа хийснээр түүний дөрөв салаалсан 21 үе бүхий ургийн бичгийг шинээр бүтээжээ. Харин хувийн мэдээллийг хамгаалах үүднээс өнөө цагт амьдарч буй удмынх нь 14 хүний нэрийг зарлахгүй байхаар шийдсэн аж.

Сэргэн мандалтын үеийн агуу уран бүтээлч Леонарда Да Винчи урлагийн түүхэнд өөрийн “Мона Лиза”, “Сүүлчийн оройн зоог” зэрэг бүтээлээ мөнхрүүлсэн нэгэн юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд түүний алдарт бүтээл “Мона Лиза”-г хоргоноос гаргаж, бүрэн бүтэн байдлыг нь шалгах багийн гишүүн болохын тулд нэг хүн дуудлага худалдаанд орж, 98 мянган ам.доллар төлж байжээ.