ТОКИО-2020: ОЛИМПИЙН ТОСГОНД ХАЛДВАР БҮРТГЭГДЖЭЭ

0
91

Тамирчдын тосгонд байрлаж байсан Токиогийн олимпын наадмын зохион байгуулагчдын нэгээс Ковид19-ийн халдвар илэрсэн байна. Тэрээр Японд ирэхээсээ өмнө шинжилгээ өгөхөд хариу нь гарчээ. Хувийн нууцтай холбоотой тул тухайн хүний харьяалал тодорхой мэдээлэхгүй аж. .

Тамирчдын тосгонд халдвар гаргахгүй байх тал дээр онцгой анхаарна гэж зохион байгуулагчид амлаад байсан ч халдварын тохиолдол бүртгэгдсэн нь тамирчдад айдас төрүүлээд байгаа талаар BBC мэдээлжээ.

“Энэ мэдээг сонсоод Японд ирэх тамирчид айж сандарсан байх. Би тэднийг ойлгож байна. Ийм учраас л бид Токиод хатуу хөл хорио тавьсан. Халдвар тархахаас сэргийлсэн бүх алхмыг авна. Халдвар авсан зохион байгуулагчтай холбоотой бүх мэдээллийг тодруулна.” гэж олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото мэдэгдсэн байна.

Эх сурвалж:www.aguulga.mn, М.Өнөр