С.БЯМБАЦОГТ ГИШҮҮНИЙ 3 СУВИЛАГЧИЙН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ БРЭНД МАЛГАЙ

0
35

УИХ-ын гишүүд, төрийн түшээд өөр өөрийн тойрогтоо уртын амралтаа өнгөрүүлж явна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн Ховд нутагтаа амарч байна.

Тэрээр саяхан цахим хуудастаа нэгэн мэдээлэл оруулахдаа өмссөн малгай нь олны шүүмжлэлийг төрүүллээ. Тэрээр BALENCIAGA брэндийн саравчтай малгайтай зургаа нийтэлсэн байв. Тус малгай нь олон улсын онлайн дэлгүүрт 853.8 доллар буюу  2.5 сая орчим төгрөгөөр зарагдаж байгаа юм.

Олон нийт түүнийг “Гурван сувилагчийн нэг сарын цалинг толгойдоо өмссөн гишүүн” хэмээн цолложээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА