ЭМЯ: НАС БАРАЛТ 699-Д ХҮРЛЭЭ

0
29

Эрүүл мэндийн яамнааас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 1246 хүнд  халдвар илэрчээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 1245 нь дотоодын халдвар бол нэг тохиолдол зөөвөрлөгджээ.  Түүнчлэн Улаанбаатар хотод 609, орон  нутагт 636 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Сүүлийн хоногт 20-80 насны 10 хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр амиа алдлаа. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 699-д хүрч байна.

Өнгөрсөн 24 цагт 3540 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 111064 хүрчээ.

Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг тодруулбал,

  • Хөнгөн – 8195
  • Хүндэвтэр – 3303
  • Хүнд – 1169
  • Маш хүнд – 221 хүн байна.

Эх сурвалж:www.aguulga.mn,  М.Өнөр