ТОКИОД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖ, ОЛИМПОД ДАХИН АСУУДАЛ ҮҮСЛЭЭ

0
52

Япон Улсын Токио хотод дельта хувилбарын вирусийн тархалтын аюулаас сэрэмжилж, 2021 оны долдугаар сарын 12-аас наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн дөрөвдүгээр зэрэглэлд шилжиж, онцгой байдал зарласан байна.

Ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүр болон үйлчилгээний бизнесийн бусад байгууллагуудад хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах, үйлчилгээг орой эрт хаахыг уриалсан байна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Учир нь 20-50 насны залуу хүмүүсийг хамарсан дэгдэлт Токиод нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн дундаас хүндрэх тохиолдол ихэссэн байна.

Токиогийн олимпийн наадам долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийнэ. Гэвч улс орны хүнд хэцүү байдлаас болж олимпийг эсэргүүцэж буй маш олон япон иргэн бий. Тэгвэл онц байдал зарласнаар мөн л олимп болох эсэх нь эргэлзээтэй болж байна.

Эх сурвалж:www.aguulga.mn, М.Өнөр