Н.ЭНХБАТ: ШИНЭ НИСЭX БУУДАЛ БАРИХАД 7 ЗАСГИЙН ГАЗАР, 11 САЙДТАЙ АЖИЛЛАЖЭЭ

0
180

Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудал албан ёсоор ашиглалтад орлоо.

Буудлын шавийг анх 12 жилийн өмнө тавьж Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ийнхүү ашиглалтад орж байгаа юм.

Тус буудлыг байгуулах төслийг анхнаас нь удирдаж байсан Н.Энхбат “Амьдралынхаа 12 жилийг эзгүй газар нисэх буудал барихад зориулж. Нийт 7 Засгийн газар, 11 сайдтай ажилласан байх юм. Хүүхэд минь мэт санагдах буудал маань ингээд эрийн цээнд хүрч эх орныхоо төлөө зүтгэх нь. Атгасан гар шиг ажилласан төслийн багийнхандаа баярлалаа. Та нар минь чадсан шүү” гэжээ.

Эх суралж: aguulga.mn Б.ЗАЯА