ИТАЛИ, УЭЛЬСЧУУД ЦААШАА ТОГЛОНО. 16-Д ШАЛГАРААГҮЙ ТУРКУУД ГЭРТЭЭ ХАРИХ ТАСАЛБАР ЗАХИАЛАВ

0
28

 Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Евро 2020” тэмцээний хэсгийн шатны III тойргийн “А” хэсгийн хоёр тоглолт урьд шөнө боллоо. Хасагдах шатны шөвгийн 16-д хэсэг тус бүрээс 1, 2-р байр эзэлсэн, нийт 12, дээр нь нэмэгдэж зургаан хэсгийн 3-р байрт орсон хамгийн өндөр оноотой 4, бүгд нийлээд 16 улсын шигшээ баг шалгарна.

___Италичууд өөрийн талбайдаа, 11541 үзэгч оруулсан Ром хотын төв цэнгэлдэхэд (72628 суудалтай) Уэльсийн багийг 1:0-ээр буулган авч хэсгээсээ 1-р байраар шөвгийн 16-д буюу хасагдах шатны 1/8-д шалгарав. Хожлын ганц гоолыг хагас хамгаалагч Пессина тоглолтын 39 дэх минутад хийсэн. Итали хэсгийн шатанд нэг ч хожигдолгүй, нэг ч гоол алдалгүй гурван хожлын нийт 9 оноо, өрсөлдөгчдийн хаалгыг мялаасан 7-0 гоолын амжилт гаргалаа. Италийн шигшээ Европын АШТ-ий түүхэнд хэсгийн шатанд ганц гоол алдалгүй, бүх өрсөлдөгчөө хожсон анхны баг гэсэн дээд амжилтын эзнээр тодров.

___Уэльсийн шигшээ баг Италид хожигдсон ч өмнөх I, II тойрогт Швейцартай 1:1-ээр тэнцэж, Туркийг 2:0-ээр буулган авч 4 оноо цуглуулсан. Тус баг оноо: 4, гоол: 3-2 гэсэн үзүүлэлтээр хэсэгтээ 2-р байр эзэлж шөвгийн 16-д шалгарлаа. Харин Уэльстэй адилхан 4 оноо авсан Швейцар гоолын 4-5 буюу хасах нэг гэсэн үр дүнгээр 3-р байрт орж шөвгийн 16-д шууд шалгарч чадсангүй. Хэсгийн шатны III тойргийн бүх тоглолт дуусч бусад 5 хэсгийн гуравдугаар байрын багуудын авсан оноо, гоолын үр дүн эцэслэн гарахыг хүлээхээр боллоо. 16-д шалгарах эсэх нь бусдаас хамаарах нь ээ.

___Харин хэсгийн шатанд гурав хожигдож, айлын хаалганд 1 гоол оруулж, өөрийн хаалгандаа 8 бөмбөг алдсан Туркийн багийн хөлбөмбөгчид энэ удаагийн АШТ-ээ дуусгаж гэртээ харихаар Азербайжаны Баку-Туркийн Стамбул чиглэлийн нисэх онгоцны тасалбараа захиалжээ.

 

Өнөө шөнө “C”, “B” хэсгийн III тойргийн нийт 4 тоглолт болно.

  • 00 цагаас Нидерланд – Македон. “B” хэсэг. Голландууд өөрийн талбайдаа Амстердам хотноо учраагаа хүлээн авна. Нидерланд (оноо 6, гоол 5-2) аль хэдийнээ шөвгийн 16-д шалгарах болзлоо хангасан. Хэсгээсээ 1-р байраар шалгарахаа эцэслэн баталгаажуулах зорилготой. Македон (оноо 0, гоол 1-3) хэсгээсээ гарахгүй нь тодорхой болсон. Нэр хүндийн төлөөх тоглолт хийнэ.
  • 00 цагаас Украин-Австри. “B” хэсэг. Румыний нийслэл Бухарестад болно. Адилхан 3 оноотой яваа учраас хэсгээсээ хэн нь шалгарахаа шийдэх маш хариуцлагатай халз “тулаан”. Хожсон баг нь шөвгийн 16-д шалгарна. Хэрвээ тэнцвэл Украин (одоогоор оноо 0, гоол 4-4) бас шууд шалгарна, тэнцвэл Австри (одоогоор оноо 3, гоол 3-3) 4 оноогоор 3-р байрт орж бусад 5 хэсгийн гуравдугаар байрын багуудын авсан оноо, гоолын үр дүн эцэслэн гарахыг хүлээнэ. Хоёр тойргийн дараа Украин гоолын 4-4, Австри 3-3 гэсэн үр дүнтэй байгаа нь энэ удаад тэнцэхэд гоолын зөрүүнд огт нөлөөлөхгүй учраас Украины талд ашигтай юм. Учир нь, хөлбөмбөгийн дүрэмд, хэрвээ багууд адилхан оноотой, гоолын зөрүү нь адил бол хэн нь илүү олон гоол оруулсныг чанартайд тооцож байр эзлүүлнэ гэж заасан байдаг.

 

  • 00 цагаас Дани – ОХУ. Даничууд өөрийн нийслэл Копенгаген хотноо учраагаа хүлээн авна. Дани (оноо 0, гоол 1-3) талбайдаа ОХУ (оноо 3, гоол 1-3)-ыг хожиж адилхан гурван оноотой, гоолын зөрүүний давуугаар хэсэгтээ 2-р байр эзлэн шөвгийн 16-д шалгарна хэмээн зорьж буй. Гэтэл Оросууд бас тэднийг хожиж 6, эсвэл тэнцэж 4 оноотой болж хэсэгтээ 2-р байр эзэлж 16-д шалгарна гэсэн итгэл өвөрлөж байгаа. Гэхдээ хоёр багийн эдгээр зорилго нь Финландын баг Бельгид хожигдоно гэсэн магадлалд суурилсан гэдгийг хэлэх нь зохистой болов уу.
  • 30 цагаас Бельги – Финланд. ОХУ-ын Санкт-Петербург хотод болно. Бельгичүүд (оноо 6, гоол 5-1) аль хэдийнээ шөвгийн 16-д шалгарах болзлоо хангасан. Хэсгээсээ 1-р байраар шалгарахаа эцэслэн баталгаажуулах зорилготой. Харин Финланд (оноо 3, гоол 1-1)  хожил байгуулж оноогоо 6 болгож 16-д шууд шалгарах мөрөөдөл тээж яваа. Түүнчлэн тэнцэж оноогоо 4 болговол бас шалгарах магадлалтай гэдгийг тооцоолж буй.

 

Эх сурвалж: Aguulga.mn