ГАДААДЫН ИРГЭДЭД ЦАХИМААР ВИЗ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

0
277

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт энэ зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл хуульд тусгагдсаны дагуу Монгол улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих хүсэлтэй гадаадын иргэнд цахимаар виз олгох үйлчилгээг үзүүлэх бөгөөд хилийн чанадаас цахим виз авах иргэдэд зориулсан https://evisa.mn/ системийг үйлчилгээнд нэвтрүүллээ.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан  гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд цаашид уг сайтаар хандаж, виз зөвшөөрлийн 11 төрлийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой боллоо.