С.ЭНХБОЛД: 12-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ “ФАЙЗЕР” ВАКЦИНААР ВАКЦИНЖУУЛНА

0
190

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүүхдийн вакцинжуулалттын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газар 2.5 сая тун файзер вакцин авах гэрээ хийсэн. Бид 1185991 хүүхдийг вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк гэх мэт улсуудад 12-15 настай хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн байгаа. Манай улс ч 12-17 насны хүүхдүүдийг файзер вакцинаар вакцинжуулах төлөвлөлт хийж байна. Хэрвээ 12-17 насны 290 мянган хүүхдэд вакцин хийвэл нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулна гэсэн тооцоолол байна. Манай улсад 13197 хүүхэд халдвар авсан байна. 0-17 насны хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байна. Энэ нь хүүхдүүдэд вакцин хийгээгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Өдөрт нийт батлагдаж байгаа тохиолдлын 26-30 хувийг хүүхдийн халдвар эзэлж байгаа” гэлээ.

Эх сурвалж: aguulga.mn