Э.БАТ-ҮҮЛ: ИРГЭДИЙНХЭЭ ТАЙВАН ЖАГСААЛ, ЦУГЛААНААС АЙДАГГҮЙ ТӨР БОЛ АРДЧИЛСАН ТӨР ЮМ

0
72

АН-ын гишүүдийн өлсгөлөн 5 дахь өдрөө үргэлжилж байна.

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой АН-ын гишүүдийг бүртгэх эсэх асуудал АН-ын гишүүд дэмжигчдийн дунд багагүй маргаан бужигнаан дэгдээсэн. Өчигдөр Төв талбайд томоохон жагсаал болсон бөгөөд энэ үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүл ч оролцсон юм.

Түүнийг төв талбайд очиход жагсаж байсан иргэд дундаас биед нь халдаж үснээс нь зулгаан түлхэж буй үйл явдал бичлэгт үлджээ. Энэ үйл явдал олон нийтийн бухимдлыг ихээр төрүүлж байгаа юм.

Тэгвэл энэ асуудалд Э.Бат-Үүл тайлбар хийжээ. Тэрээр “Би хотын дарга байхдаа, намайг огцруулахыг шаардаж зохион байгуулсан МАН-ын олон мянган гишүүдийн Сүхбаатарын талбай дээрх цуглааныг гадаадын зочиддоо харуулан, ардчиллаа гайхуулдаг байсан юм. Иргэдийнхээ тайван жагсаал, цуглаанаас айдаггүй, харин бахархдаг төр бол ардчилсан төр мөн” гэсэн байв. Энэ мэдэгдэлд иргэд “Та жагсаалд ямар зорилгоор очсон бэ” гэхэд тэрээр “Харин би өчигдөр ардчиллаа хамгаалан тэмцэнэ гэхээр очсон юм” гэжээ.