АН-ЫН ГИШҮҮДИЙН НОЙТОН ӨЛСГӨЛӨН 5 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

0
77

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэн, АН-ын бүлгийн зарим гишүүд тавдугаар сарын 5-ны оройноос эхлэн төв талбай дээр нойтон өлсгөлөн зарлаж буй. Тэд тараагүй бөгөөд тэмцлээ тав дахь өдрөө үргэлжлүүлж байна.

Өчигдөр өглөө 10.30 цагийн орчимд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн эрүүл мэндийн байдал муудаж, эмнэлгийн хяналтад орохоор талбайг орхисон билээ. Тэрбээр эмнэлгийн тусламж аваад өлсгөлөнгөө үргэлжлүүлэх үү, эсвэл үүгээр зогсоож байна уу гэдэг нь тодорхойгүй байна.