ХҮҮХДҮҮД ХЭЗЭЭ, ХЭРХЭН ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ ВЭ?

0
59

Монгол Улс коронавирусийн эсрэг вакцинжуулалт үргэлжилсээр байна.

Энэ удаа хүүхдүүд цаашид хэрхэн вакцинжуулалтад хамрагдах тухай асуудал олон нийтийн анхааралд байгаа. Энэ асуудлаар өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Зургаадугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар төлөвлөж байна. Хэдийгээр халдварын тохиолдол буурч байгаа ч тайвшрах болоогүй. Бид вакцинжуулалт болон тандалт судалгааны ажлыг эрчимжүүлэн ажиллана.

Түүнээс гадна 0-17 насны хүүхдийн вакцины судалгаа дэлхий дахинд хийгдэж байна. Тухайлбал, Канад улс хүүхдүүдээ вакцинжуулаад эхэллээ. Энэ тал дээр Эрүүл мэндийн яамнаас судалгааны баг гаргаж ажиллаж байгаа. Дараагийн татан авалтуудад хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг анхаарахаар судалгааны баг ажиллаж буй.

ЭМЯнаас ямар төрлийн вакцин хүүхдэд илүү оновчтой байх болон дархлаа тогтоож байгаа талаар судалж байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэсэн юм.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА