“КОВИД 19”: ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 20 ХҮҮХЭД ХАЛДВАР АВЧЭЭ

0
28

Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт 13 тохиолдол нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо 114 боллоо. Эдгээр тохиолдлуудын 20 нь 5-19 насны хүүхэд, 27 нь 50-иас дээш насныхан байгаа бол 30-39 насныхан зонхилон өвчилсөн байна.

Аймгийн төв буюу Есөнбулаг суманд 90, Хөхморьт 4, Тайшир 16, Жаргалан, Цээл, Төгрөг, Эрдэнэ суманд тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлын 94 буюу 82,5 хувь нь хөнгөн, бусад тохиолдлын биеийн байдал хүндэвтэр байгаа тухай Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа танилцуулав.