АМИА АЛДСАН СУВИЛАГЧ ХАЛДВАРЫН БҮСЭД 2 ДАХЬ ӨДРӨӨ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

0
36

лсын нэгдүгээр төв эмнэлгийн өргөтгөлийн 6 давхраас 42 настай Э гэх сувилагч унаж амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Сувилагч чухам яагаад ийнхүү унах болов, амиа хорлов уу гэх хардлага олон нийтэд байгаа юм. Цагдаагийн байгууллагаас “Амиа алдсан хохирогч нь 42 настай Э гэж хүн байсан. Одоо шууд унаж нас барсан гэж дүгнэлт хийж болохгүй. Цагдаагийн байгууллагад дуудлага ирэхдээ өндрөөс унасан байдалтай нас барсан байна гэж дуудлага ирсэн. Одоо шалгалтын ажиллагаа явагдаж байна. Гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч, шалтгаан нөхцлийг тодруулж байна.

Үзлэгээр зургаан давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Прокурорын хяналт дор цагдаагийн байгууллага нарийвчлан шалгаж байна” гэж байгаа.

Харин дотор хамт ажилладаг байсан эх сурвалжуудын ярьж буйгаар талийгаачийн сэтгэл зүй хэвийн байсан. Ямар нэгэн анхаарал татах байдал ажиглагдаагүй гэж байна. Түүнээс гадна  талийгаач нь коронавирусийн улаан бүсэд ажиллаад хоёр өдөр болж байжээ.

Хэргийн шалтгааныг тодруулахаар эмч, сувилагчдаас мэдүүлэг авч эхлээд буй аж.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА