Л.Энх-Амгалан: ХУВЬСАХ ЗАРДЛААС 10 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ТӨЛБӨРТЭЙ 8 СУРГУУЛИЙГ ХАСНА

0
142

Боловсролын шинжлэх ухааны яамнаас өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг хасахаар болсныг мэдэгдээд байгаа.

Олон нийтийн зүгээс энэ шийдвэр хоёр талтай хүлээж авч байна. Нэг хэсэг нь сайшааж байгаа бол нөгөө хэсэг нь бухимдлаа илэрхийлсээр байна. Гэвч Боловсролын шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ асуудалд хатуу байр сууриа илэрхийлж, ямар сургуулиудыг хасах болсныг зарлажээ.

Тэрээр “Зохион байгуулалттай, төсөвтэй, захиалагчтай, “трол”-уудаас айхгүй шүү. Улаанбаатарт 5 сар хүртэл төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй 8 сургууль байна. Би өндөр үнэтэй буюу 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардал өгч чадахгүй” гэжээ.

Эх сурвалж: aguulga.mn