Сайн мэдээ: ДОКТОР Н.ТЭГШБАЯРЫН МЭС ЗАСАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ

0
277

Цөмийн энергийн газрын дарга асан, физикийн ухааны доктор, олон нийтэд “Гайхамшигтай” хэмээх үгээрээ багагүй танигдсан Н.Тэгшбаярын хагалгаа амжилттай болжээ.

Тэрээр элэгний хорт хавдраар оношлогдон, элэг солиулах шаардлагатай болсон талаар мэдээлж байсан юм. Улмаар өөрийнх нь төрсөн дүү нь донор болох боломжтой болсноор БНСУ-ыг зориод байсан. Мэс засал амжилттай болсноо тэрээр олон нийтийн сүлжээндээ бичжээ.

Эх сурвалж: aguulga.mn