Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БИ 400 САЯ ЖУУЛЧИН ЯРИАД ОНИГООНД ОРСОН, ГЭХДЭЭ БОЛОМЖТОЙ

0
340

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн үед гадаадаас 400 сая жуулчин авч ирнэ гэж мэдэгдэн олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж, олон нийтийн сүлжээнд багагүй маргаан дэгдээсэн.

Тэрээр энэ талаараа өнөөдөр  мэдээлэл, холбоо харилцааны салбарынхантай хийсэн уулзалтын үеэр хөндөв. Тэрээр “Би 400 сая жуулчин авч ирнэ гээд онигоонд орсон. Гэхдээ бүрэн боломжтой. Орос, Хятад хэмээх хоёр том хөрштэй улс. Агаарын тээврийн салбарт либералчлал хийнэ. МИАТ гэдэг ганц компанийг бодох уу, аялал жуулчлалын салбараа бодох уу гэдэг сонголт бий. Цахим визтэй болно” хэмээв.

Эх сурвалж: aguulga.mn