ЗҮРХНИЙ Б.БОЛДСАЙХАН ЭМЧИЙН ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ

0
489

Зүрхний гэгддэг Б.Болдсайхан эмч ходоодны хавдараар оношлогдож өнгөрсөн долоо хоногт гадаадыг зорьсон билээ.

Тэгвэл түүний хагалгаа амжилттай болсныг өөрөө цахим хуудсаараа мэдээлжээ. Тэрээр “Бүсгүйн хэвлий мэвлийд маамуу болж очиж амжихгүй нь. Өөрөө түнтийгээд очих нь. Ходоодны 65 хувийг тайрсан. Их ховор сонин залгалт хийж, 6 сараас 2 жилийн хими, иммуно элдэв эмчилгээ хийх нь. Хурдан харьж ажилдаа оръё. Онгоцоо нисгээрэй” хэмээн хошигноод амжжээ.

Б.Болдсайхан эмч “Зүрх зогсохгүй” төслийг эхлүүлж Монгол орон даяар өөрийн биеэр явж бага насны хүүхдүүдийн зүрхний гажигийг оношлон, шаардлагатай хүүхдүүдийг Улаанбаатарт Сонгдо эмнэлэгт авчран хагалгаа хийсээр байсан юм.

Б.Болдсайхан эмчид эрүүл энхийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: aguulga.mn