А.СҮХБАТ ӨӨРТӨӨ ХАЙРГҮЙ БАЙЖ БОЛНО. АРД ТҮМНИЙГ ХӨЛДӨӨ ЧИРЭХ ХЭРЭГГҮЙ

Коронавирус хэмээх цар тахал Монгол орныг нөмөрч, бүх хүн хөл хорионд байгаа энэ үед хууль тогтоох дээд байгууллагад алба хашиж байсан, Монгол түмний хайрлан хүндэлж явдаг бөх УИХ-ын гишүүн, аварга А.Сүхбат ихэд болчимгүй үйлдэл хийжээ.
Тэрээр нийслэлээс Дорнодод очин, тэндээсээ постгүй, хяналтгүй замаар Халхгол суманд очоод тэндээ албадан тусгаарлагджээ. Нэг үгээр хулгайн замаар явсан гэсэн үг. Өөрөөсөө гадна энд тэндхийн 4 хүнтэй явсан гэж байгаа. Хулгайн замаар ирсэн аварга А.Сүхбат тэргүүтэй хүмүүсийг сумын Онцгой комисс шууд тусгаарласан байна. Тэгэх ч журамтай. Журмын дагуу 7 хоног тусгаарлана, унаж яваа машиныг хураана гэсэн мэдээлэл гараад байгаа. Нэгэнт тусгаарласан учраас журмаараа явах ёстой.
Аваргын ингэтлээ зүтгэн явсан шалтгаан нь хурдан удмын адуу сонирхож явсан гэж байгаа.
Гол нь хаа сайгүй харуул хамгаалалт, постууд гарчихсан, халдварт өвчнийг алдахаас Монгол даяараа тэмцэж байгаа энэ үед хууль тогтоогч байсан хүн ингээд явах нь маш муухай, бухимдмаар харагдаж байна. Магадгүй А.Сүхбат өөртөө хайргүй байж болно, ард түмнийг хөлдөө чирэх хэрэггүй.
Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА