ЕРӨНХИЙ САЙД АСАН Ж.ЭРДЭНЭБАТ СУЛЛАГДАХААР БОЛЛОО

0
255

Дээд шүүх өчигдөр /2021.1.15/ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорын шатанд буцаах шийдвэрийг гаргажээ. Эх сурвалжийн мэдээллээр шүүгдэгчдийн гэм бурууг бүрэн нотлож чадаагүй Дээд шүүх үзжээ. Ингэснээр залгуулаад Ж.Эрдэнэбат нарыг суллах, батлан даалтад гаргах асуудал яригдахаар болж байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тэдэнд холбогдох хэргийг 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан. Гэвч шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулаад байсан юм.

 

Эх сурвалж: aguulga.mn