А.УНДРАА ЭРҮҮЛ ҮҮ?!

0
56

А.Ундраа гэдэг УИХ-ын гишүүн байлаа. 2016-2020 оны УИХ-д суусан.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Ард түмэн бичигдээгүй цаас, тэд нарт юу ч гэж ярьсан яадаг юм” гэж М.Энхболдод зөвлөсөн хоолой нь архивт үлдсэн.
А.Ундрааг тэмцэгч Ч.Мөнхбаяр “Цөмийн хатан хаан” гэдэг.
Тэрээр Боловсролын зээлийн сангийн мөнгөөр 1998 онд АНУ-ын Хойд Каролинагийн ИС-д цөмийн физик атомын мэргэжлээр сурсан. Бас тэнд физикийн ухааны докторын зэргийг хамгаалж байсан. Мөн МУИС-т физикч мэргэжил эзэмшжээ.
Улс төр болон төрийн албанд 2008 оноос эхлэн орж ажилласан.
ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч байсныхаа дараа сайд Г.Занданшатарын зөвлөх болсон.
Энэ үед түүний нэр Японы болон дэлхийн хэвлэлээр цөмийн хог хаягдал булах байгууламжийн асуудалтай холбогдон тарж эхэлсэн юм. ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгчээс буцаад цөмийн судлаач, эрдэмтэн гэдэг карьер дээр бууж байсан. Ер нь бол түүний нэр цөмийн хог хаягдал булах асуудалтай байнга нэр холбогдож ирсэн хүн.
Ер нь л уран, А.Ундраа хоёр их холбоотой.
Цөмийн хог хаягдлыг Монголд булшлахын тулд Францын нэгэн компаниас их хэмжээний авлигал авсан, уран олборлох лицензийг Хятадуудад зарсан гэх нэлээдгүй асуудалд нэр холбогддог.
Түүний талаар Японы сэтгүүлч Хараюүки Айкава хүртэл өөрийн нийтлэлдээ онцлон Монголд цөмийн хог хаягдлыг булшлах талаар Засгийн газар нь, тэр дундаа ГХЯ-ны зөвлөх, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч А.Ундраа ихэд хичээн ажиллаж байна гэж бичиж байв.
А.Ундраа өөрөө Амарлин гэх хүнд “ “Хятадын талаар бичвэл сайн байна. Ялангуяа, Юмэн, Жианөүан, Ланзхоу, Баотоу дах facility-гийн талаар судлах хэрэгтэй байгаа юм. Одоогоор энэ талаар судлах хүн хүч алга” хэмээн захидал бичиж байсан.
Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа гадаад дахь томилолтын зардлаа МУИС-иас гаргуулан түүнийг нь шүүмжилсэн сэтгүүлчдэд тус сургуулийн Дотоод хамгааллын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Лхамсүрэнгээр “Нэр бүхий УИХ-ын гишүүн өөрөө Физикч юм билээ. Томилолтоор явсан ажил нь манай сургуулийн холбогдолтой ажил байсан болохоор онгоцны тийзнийх нь мөнгийг гаргасан” хэмээн тайлбар хэлүүлж байв.
Маш ноцтой зүйл гэвэл одоогоос долоон жилийн өмнө wikileaks сайтад Сү.Батболдыг Ерөнхий сайд, Г.Занданшатарыг Гадаад Харилцааны сайд байх үед тусгай үүрэг гүйцэтгэгч-элчин сайдаар ажиллаж байсан А.Ундраагийн тухай баримтуудыг дэлгэсэн.
Тэдгээр баримтуудад А.Ундраа нь Монголын Цөмийн санаачлага гэдэг төслийн хүрээнд Монгол улсад уран баяжуулах бүс байгуулж, бүс нутгийн тодорхой улс орнуудыг цөмийн түлшээр хангах тухай, АНУ-Хойт Солонгос-Монгол гэсэн гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр гадаад улсын төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг байсан байж болзошгүйг дэлгэсэн байдаг.
Ийн насан туршдаа урантай холбогдож ирсэн А.Ундраа сүүлийн үед монгол хүний, тэр дундаа улстөрч хүний толгойд орж, амнаас гарамгүй үйлдлүүд гаргах болов.
2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр “Өдрийн сонин”-д Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн “ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ БОЛ МОНГОЛЫН ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ШУНАЛЫН БҮХ ТӨРЛИЙН НЯН ЦУГЛАРСАН БОХИРЫН САВ МӨН” хэмээн ярилцлага өгсөн байв.
Түүний доор УИХ-ын гишүүн асан А.Ундраа “Ингэж хөгширч байснаас ҮХСЭН НЬ дээр гэж боддог” хэмээн бичжээ.
Тиймээс А.Ундраа сэтгэцийн “юм”-тай болсон уу гэж эргэлзэхэд хүргэж буй юм.