З.ЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД С.ЭРДЭНЭТЭЙ ТОХИРОЛЦОХЫГ ЗӨВЛӨСӨН ҮҮ

0
53

Удаан нүдэлдсэн АН-ынхан учраа олцгоож эхэллээ.
Тэдний эвдрэлцэл намд нь хор болсон.
Улмаар Дээд шүүх өчигдөр /2021.1.14/ АН-ыг дарга ч үгүй, тамга ч үгүй болохыг тодорхойлсон.
Энэ янзаараа удвал АН Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө “нүд аньж” мэдэхээр болсон.
Гэхдээ ухаарцгаажээ.
АН-ынхан ганц том яваа Ерөнхийлөгч Х.Баттулга дээр цуглаж төвлөрч эхэлсэн байна.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулга нар ойлголцсон байна.
Мөн сүүлийн үед салж тоглоод сүрхий байсан ЕТГ-ын дарга асан З.Энхболд ч даргадаа буцаж зөвлөх болжээ.
Тэрээр өчигдөр Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулгад
“Дээд шүүхийн эхний шийдвэр хуулийн дагуу, харин дараагийнх нь их хачин гарлаа. С.Эрдэнэ АН-ын дарга хэвээрээ байгаа. Одоо сонгууль дөхөж байна. С.Эрдэнэтэй тохироо хийж, намдаа сунгаа зарлаад даргатай болох хэрэгтэй” гэж зөвлөсөн талаар улс төрийн хүрээнд ярьж байна.