Ж.ЭРДЭНЭБАТ ХОРИХ АНГИАС ЗАХИДАЛ БИЧЖЭЭ

0
43
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хорих ангиас анх удаа захидал бичжээ. Түүний гомдлоор яг энэ цаг мөчид Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцэхээр бэлтгэж байгаа юм.
Тус захидалд:
-Жаргалтулгын Эрдэнэбат миний тэргүүлсэн Засгийн газар нь улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, үйл ажиллагаандаа Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг чанд баримтлан ажилласан. Гэвч нийгмийн баялаг амьдралын явцад Засгийн газрын аливаа шийдвэр нь шийдвэрлэсэн асуудал, шийдлээсээ үл хамаарч тухайн шийдвэрийг гаргахад оролцсон хэн нэгнийг ёсзүйн алдаа гаргасан мэтээр ашиглагдаж болдогийг миний бие энэ өдрүүдэд өөр дээрээ мэдэрч сууна.
Манай Засгийн газрын шийдвэрт хамаарах нэг асуудал нь нийгмийн харилцааны урсгал дунд бизнест байдаг зарчмаар явсаар эцэстээ миний хамаарал бүхий этгээдтэй шууд бусаар холбогдсон нь намайг ёсзүйн алдаа гаргасанд тооцон буруутгах үндэслэл болжээ.
Санаатай биш, эрүүгийн гэмт хэргийн ямар ч шинжгүй хэрнээ хожмоо шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнаа ёсзүйн алдаа гаргасан мэтээр буруутгаж болох нь эрсдэл нь төрийн өндөр дээд алба хашиж буй хэнд ч тохиолдож болохоор байна.
Ийд Төрийн хариуцлагатай алба хашиж буй хэн бүхэн үүнийг цаашид анхаарч ажиллаасай гэж бодож байна.
Улс оронд аливаа нэгэн аж ахуйн нэгжид хэн нэгэн иргэнд эдийн засгийн болон бусад хор хохирол учруулаагүй ч нийгэмд маргаан мэтгэлцээний сэдэв болсондоо миний бие Монголын нийт ард түмэн, итгэл хүлээлгэсэн сонгогчид, хамтран зүтгэгчид, гэр бүл төрөл төрөгсөд та бүхнээс уучлал хүсч байна гэжээ.
Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА