ХӨЛ ХОРИОГ ЦУЦАЛТАЛ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХГҮЙ

0
36

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэх талаар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Тухайлбал, тусгай үүргийн нислэгийг 12 дугаар сарын 11-нийг хүртэл үйлдэхгүй гэнэ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Тусгаарлах байрны нөөц боломжоо харгалзан үзнэ. Эрдэмтдийн үзэж буйгаар ойрын 10 хоногтоо нислэг үйлдэхгүй. Монгол Улсад нийт батлагдсан 784 тохиолдол бүртгэгдсэнээс 341 нь дотоодод гарсан. Бид өнгөрсөн 19 хоногт бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлээгүй бол 3400 хүн өвчилсөн байх магадлалтай гэж эрдэмтэн судлаачид дүгнэсэн. Дотоодод халдвар гарснаас хойш зарим бүс нутаг 0 зогсолт хийх хүртэл арга хэмжээг авсан” гэлээ.