ЗАСГИЙН ГАЗРААС 18-ААС ДООШ ГРАДУСЫН СОГТУУРУУЛАХ УНДААГ ХУДАЛДАХЫГ ДЭМЖСЭН ГЭВ

0
54

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 18-аас доош градусын согтууруулах ундааг худалдаалах санал гаргасан байна. Нийслэлийн хувьд энэ асуудлыг тэргүүн эгнээнд тавиагүй. Үйлдвэрлэлийн салбарыг нээж байгаа учир дээрх градусын согтууруулах ундааг нээхийг дэмжиж байна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Сандагсүрэн мэдээллээ. Мөн Шатар сайд Я.Содбаатар “Согтууруулах ундааны төрлийн хууль бус шагийн худалдаа дэлгэрч байгаа учир спиртийн агууламж багатай согтууруулах ундааг худалдаалах талаар хэлэлцэж байна” гэлээ. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх эсэх эрхийг аймаг нийслэлийн Засаг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг юм.