39 настай Златан Ибрахимович дахин дубль хийв

0
41

Италийн “Сери А”-гийн “Милан”, “Рома” багуудын тоглолтод 39 настай швед довтлогч Златан Ибрахимович хоёр гоол оруулан дахин дубль хийж хөлбөмбөгийн хорхойтнуудыг шагшрууллаа.

Хэдийгээр “Милан” “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэндээ хожил авч чадалгүй “Рома”-тай 3:3-аар хайнцсан ч тус баг “Сери А”-д юуны түрүүнд нас өндөр швед довтлогчийн ачаар тэргүүлсээр байгаа билээ.

Гандан бууршгүй Златан Ибрахимович “Милан”-д эргэж ирээд 20 тоглолтод 11 гоол оруулан таван гоолын дамжуулалт гүйцэтгээд байгаа юм. Коронавирусаас эдгээрээд удаагүй тэрээр энэ улирлын дөрвөн тоглолтод зургаан удаа гоолдоод байна.

Б.Төгсөө