ОХУ-д коронавирусын улмаас нэг хоногийн дотор 320 хүн нас баржээ

0
32

ОХУ-д коронавирусын улмаас өчигдрийн дотор 320 хүн нас барсан тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

Коронавирусын цар тахал дэгдсэнээс хойш ОХУ-д энэ аюулт өвчнөөр нэг хоногийн дотор ийм олон хүн амь насаа алдаж байгаагүй ажээ. Өчигдрийн дотор Санкт-Петербургт 47, Воронежийн мужид 16, Москвагийн мужид 14, Нижегородын мужид 11, Удмурти, Комид тус бүр 10 өвчтөн нас барсан байна.

Ингэснээр ОХУ-д коронавирусаар нийт нас барагсдын тоо 26 589-д хүрчээ. Гэхдээ өчигдөр урьд өмнө байгаагүй олон буюу 12 844 хүн коронавирусаас бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан аж.

Б.Төгсөө