Баасан гаригт НИТХ-ын анхдугаар хуралдаан болно

0
12

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын Тэргүүлэгчид өнөөдөр (2020.10.21) хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны баасан гаригийн 11.00 цагт товложээ. Анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгоно. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлэх юм байна.

Эх сурвалж: Aguulga.mn