НИТХ-ын төлөөлөгч нар үнэмлэхээ гардаж авлаа

0
10

 

Ингээд сонгуулийн үр дүнд өнөөдөр НИТХ-д өргөн барьсан бөгөөд ийнхүү дараах 45 нэр дэвшигчдэд төлөөлөгчөөр тооцон батламжийг гардууллаа. Мөн сонгуулийн дүнг намуудын удирдлагуудад гардуулж байна. Хотын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд нэг баг болж ажиллахыг Нийслэлийн сонгуулийн хорооноос хүслээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр албан ёсоор НИТХ-д хамгийн олон санал авсан нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардууллаа. Ирэх дөрвөн жил ажиллах 45 төлөөлөгч бүрдлээ. Сонгууль бол улс төрийн өрсөлдөөн. Иргэд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж санал өглөө. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллана” гэлээ.