ХӨСҮТ-д эмчлүүлж буй хоёр хүний бие хүндэвтэр байна

0
2

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 335 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 320 байгаас 311 нь эдгэрсэн. Энэ нь 97 хувийн эдгэрэлттэй байна гэсэн үг. Эдгэрсэн хүмүүсийн долоо нь сувилалд, долоо нь гэрийн ажиглалтад 311 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан гэнэ. ХӨСҮТ-д есөн хүн эмчлэгдэж байгаагийн биеийн байдлыг үнэлбэл долоо нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа аж.