НӨАТ-ын сугалааны азтан маргааш тодорно

0
3

НӨАТ-ын урамшууллын  аравдугаар сарын сугалааны тохирлын ээлжит нэвтрүүлэг маргааш Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та есдүгээр сарын 01-нээс 30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр шөнийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн супер тохирлын эзэн 30 сая төгрөг хожих юм.