Өмнөговийн Засаг даргаар “Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддоржийг томилуулна

0
1

Орон нутгийн сонгуулиар хэд хэдэн аймагт АН ялалт байгуулсан. Тэдний нэг нь Өмнөговь аймаг юм.

АН нэгэнт Өмнөговьт дангаар засаг барих нь тодорхой болсон тул ялсан даруйд “Аймгийн Засаг дарга хэн болох вэ” гэдэг асуудал яригджээ. Сонгуулиас өмнө ч “Хэрвээ ялах юм бол…” гээд яриад тохирчихсон аж.

Энэ дагуу Өмнөговь аймгийн АН-ынхан аймгийн Засаг даргаар Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддоржийг томилуулахаар албан бусаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн шинэ ИТХ анхны хурлаа хийж, аймгийн Засаг даргаа тодруулаад Р.Сэддоржийн нэрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилна гэсэн үг.

Үүний дагуу Ерөнхий сайд захирамж гаргаж томилох юм байна.

Р.Сэддорж нь УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ойрын хүн бөгөөд “Тавантолгой” ХК-ийн захирлаар олон жил ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: aguulga.mn