Жиргээч “Бат инженер” ажлаасаа халагджээ

0
1

 

УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Бат “Бат инженер” гэдэг хаягаараа цахим сүлжээнд алдартай.

Жиргээч Бат инженер гэхэд цахим сүлжээ хэрэглэгчдийн олонхи нь мэднэ.

Ц.Бат Киевийн Нисэхийн дээд сургуулийг онгоцны инженер, Канадын “МкГилл” их сургуулийг  агаар сансрын эрх зүй, Австралийн “Гриффит” их сургуулийг нисэхийн менежментээр төгссөн. “МИАТ” компанид 1993 оноос ажиллаж эхэлсэн байдаг.

Карьерын хувьд МИАТ-ийн Хэлтсийн даргаас ИНЕГ-ын дэд дарга хүртэл ажилласан. АН-ынхан засгийн эрхэнд байсан 2012-2016 оны үед Ц.Батыг эгчийнхээ нөлөөгөөр МИАТ-ийн захирал болох гэж байна гэсэн яриа их байсан. Гэвч болоогүй.

Харин Ц.Бат нь тухайн үеийн Зам тээврийн сайд одоогийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй муудалцаж, түүнийг шүүхээс хүн гүтгэсэн хэргээр 100 хоног албадан баривчилж байв.

Мөн МИАТ-ийн Газрын дарга С.Билигсайхантай ч түнжин хагарч, хэрүүл тэмцэл болж байлаа.

Түүнээс хойш твиттертээ ажин түжин байсан Ц.Бат ИНЕГ-ын Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газарт ажиллаж байжээ. Тэрээр тус газарт мэргэжилтнээр ажиллаж байсан байна.

Тэгвэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн 2020 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ц.Батыг цомхотголоор чөлөөлж, 12 сарын дундаж цалинтай нь тэнцэх тэтгэмж өгөөд явуулжээ.

 

Эх сурвалж: Aguulga.mn