Тайландад таваас дээш хүн нэг дор цуглахыг хоригложээ

0
3

Тайландын нийслэл Бангкок хотод засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсонтой холбоотой эрх баригчид хэд хэдэн хязгаарлалтыг арга хэмжээг нэвтрүүлж, тэр дундаа таваас илүү хүн нэг дор цуглахыг хоригложээ.

Үүнээс гадна эрх баригчид үндэсний аюулгүй байдал, энх тайван байдалд нөлөөлж болзошгүй үл ойлголцлыг бий болгож, айдас дагуулсан, мэдээллийг зориуд гуйвуулсан утга агуулгатай мэдээ, мэдээллийг нийтлэхийг хоригложээ. Мөн зарим байгууламжид нэвтрэх эрхийг хязгаарлажээ.

А.Наран