“Формула-1”-ийн Италийн Гран прид Пьер Гасли түрүүлэн дуулиан тарив

2020-09-07

“Формула-1” авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм дахь шат буюу Италийн Гран прид “Алфа Таури” багийн франц тамирчин Пьер Гасли түрүүлэн дуулиан тарив.

Испанийн Карлос Сайнс (“Макларен”) хоёрт, Канадын Лэнс Стролл (“Рейсинг Пойнт”) гуравт тус тус шалгарчээ. Эдгээр гурван тамирчин бүгд хоёрдахь удаагаа шагналын тавцанд гарсан нь энэ аж. Пьер Гасли Францын тамирчдаас Оливье Панисаас хойш 24 жилийн дараа “Формула-1”-ийн уралдаанд түрүүлсэн анхны Францын тамирчин болжээ.

Харин энэ жилийн цуврал тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүлж буй Английн Льюис Хэмилтон (“Мерседес”) ослын улмаас хориглосон үеэр пит стопт орсон тул 10 секундээр торгуульж, барианд долоод орсон юм.

Эх сурвалж: news1.mn