Беларусьт эсэргүүцлийн жагсаал 29 дэх хоногтоо үргэлжилжээ

2020-09-07

Беларусьт тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенког огцрохыг шаардсан жагсаал цуглаан 29 дэх хоногтоо үргэлжилжээ.

Беларусийн нийслэл Минскт өчигдөр олон арван мянган хүн Ерөнхийлөгчийн байрладаг Тусгаар тогтнолын ордны өмнө тайван цуглаанд оролцсон байна. Цуглаан эхэлсний дараахан аадар бороо орж эхэлсэн ч жагсагчид замыг нь хаасан цэрэг, цагдаа, хуягт тэргүүдтэй тулан хоёр цаг гаруй таралгүй Александр Лукашенког огцрохыг шаарджээ.

Цагдаа нар жагсагчдын дийлэнх нь тарж эхэлсний дараа үлдсэн хүмүүс рүү дайрч, бороохой, нулимс асгаруулагч хий хэрэглэн дор хаяж 20 хүнийг баривчилсан байна.

Эх сурвалж: news1.mn