Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболдыг сонголоо

2020-09-02
Монголын өдөр тутмын сонинуудын холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /09.02/ боллоо. Хурлаар өмнөх ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул дараагийн ерөнхийлөгчийг сонгожээ. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболдыг Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Монголын өдөр тутмын сонинуудын холбооны анхны Ерөнхийлөгчөөр нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан томилогдон ажиллаж байсан юм. Мөн хамгийн сүүлд “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Э. Долгион удирдаж байсан билээ.