БНХАУ зэвсэглэлийн хэд хэдэн салбарт АНУ-ыг гүйцэж түрүүлжээ

2020-09-02

Пентагон буюу АНУ-ын Батлан хамгаалах яам БНХАУ-ын цэрэг зэвсгийн талаар гаргадаг жил бүрийн ээлжит илтгэлээ улсынхаа Конгресст хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.

Тус илтгэлд дурдсанаар, Хятадын ардын чөлөөлөх арми АНУ-ын зэвсэгт хүчнийг далайн хөлөг онгоц, баллистик болон далавчит пуужин, агаараас хамгаалах холимог системийн үйлдвэрлэлээр гүйцэж түрүүлснийг хүлээн зөвшөөрсөн аж.

Пентагоны илтгэлд, “БНХАУ энэ зууны дунд үе гэхэд АНУ-тай дүйцэхүйц, зарим зэвсэглэлээр илэрхий давуу зэвсэгт хүчинтэй болохыг эрмэлзэж байна. Сүүлийн 20 жилд тус улс бараг бүх салбарт зэвсэгт хүчнээ эрс шинэчлэн бэхжүүлж чаджээ” гэж дурдсан байна.

Эх сурвөлж: news1.mn