Ангарагийг зорьж буй “Atlas-V” хөлөг онгоцонд техникийн саатал гарчээ

2020-07-31

АНУ-ын Канаверал дахь сансрын буудлаас өчигдөр хөөргөсөн “Atlas-V” хөлөг онгоц дэлхийн сүүдэрт орсны дараа бүхээгт нь түр зуурын техникийн саатал гарч автоматаар аюулгүйн горимд шилжин дэлхийтэй холбоо тасарсан ч Ангарагийг зорьж буй нислэг нь хэвийн үргэлжилж буй тухай тус улсын сансар судлалын NASA агентлаг мэдээлжээ.

Бүхээгтээ “Perseverance” өөрөө явагч аппарат ба нисдэг тэрэг тээж яваа “Atlas-V” хөлөг онгоц 2021 оны хоёрдугаар сарын 18-нд Ангарагт буух аж. “Perseverance” Ангарагийн газар зүй, цаг агаарыг судлах ба микроб, бичил биетүүдийн амьдралын ул мөрийг хайх бөгөөд нисдэг тэрэг тус гаригийг тойрон нисч судалгаа хийх юм байна.

“Atlas-V” хөлөг онгоц 2026 онд дэлхийд Ангарагийн хөрс болон бусад эд зүйл авчрах ажээ.

Б.Төгсөө