“Амфан” далайн хар салхи Энэтхэг, Бангладешийг ниргэжээ

2020-05-21

 

“Амфан” далайн хар салхи Энэтхэгийн зүүн хэсэг ба Бангладешийн эрэгт хүрч дор хаяж 15 хүний аминд хүрээд буй тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Цагт 185 км хурдтай хар салхи Энэтхэгийн Баруун Бенгал мужийн Колкота зэрэг хот, суурин газарт моддыг үндэстэй нь ховхлон байшингийн дээврүүдийг хуу татаж байснаас гадна ширүүн аадар бороо дагуулжээ.

 

Далайн хар салхи ниргэхээс өмнө аюултай бүсээс гурван сая хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн аж. Коронавирустай холбоотой хөл хорих дэглэмийн улмаас олон сая хүнийг нүүлгэхэд багагүй хүндрэл гарснаас гадна хүмүүсийн хооронд зай барих журмаас үүдэн хоргодох газрууд хүрэлцэхгүйд хүрчээ.

 

“Амфан” далайн хар салхи эрчээ бага зэрэг алдан Бутаныг чиглэж байгаа ажээ.

 

Б.Төгсөө