ОХУ-д коронавирусаар халдварлагсдын тоо 300 мянгаас давлаа

2020-05-21

ОХУ-ын нийслэл Москвад сүүлийн нэг хоногт коронавирустай 68 өвчтөн нас барсан тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.

Тус хотод өчигдөр 2699 хүн коронавирусын халдвар авч нийтдээ 152276 өвчлөөд байгаа аж. Москва коронавирусаар халдварлагсдын тоогоор ОХУ-д тасархай тэргүүлж байгаа юм.

ОХУ-д коронавирусаар халдварлагсад 300 мянгаас давж 308705-д хүрчээ. Энэ үзүүлэлтээр тус улс дэлхийд АНУ-ын дараа хоёрт бичигдэж байна.

Б.Төгсөө