Домогт тэрбумтныг фотошопын аргаар хууран олон зуун сая евро завшжээ

2020-05-21

АНУ-ын домогт санхүүч Воррен Баффетыг фотошопын аргаар хууран мэхэлж олон зуу сая евро завшсан хэрэгт Германы “Wilhelm Schulz” компанийн хуучин эздийг буруутгасан тухай “Guardian” сонинд мэдээлжээ.

Зэвэрдэггүй болд үйлдвэрлэгч “Wilhelm Schulz”-ийн эзэд санхүүгийн бичиг баримтаа фотошопоор янзалснаас үүдэн Воррен Баффет тус компанийг бодит үнээс нь дөрөв дахин их мөнгөөр буюу 800 сая еврогоор худалдан авчээ. Тэрбумтан санхүүчийн эзэмшдэг компани руу нэрээ хэлээгүй нэгэн хүн утсаар мэдээлэл өгсний дараа л шүүхэд хандан шалгуулсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нью-Йоркийн арбитражийн шүүх “Wilhelm Schulz”-ийн хөрөнгө 157 сая еврогоос хэтрэхгүйг тогтоон тус компанийн өмнөх эзэмшигчид Воррен Баффетэд зөрүү болох 643 сая еврог буцаан төлөх ёстой гэж тогтоожээ.

Воррен Баффет 67.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн толгой баячуудын нэг билээ.

Б.Төгсөө