Ж.Эрдэнэбат татагдаж, Ш.Оргил нэр дэвшихээр болов уу

2020-05-20

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр намаасаа мандат авсан.

Тэгвэл ердөө нэг хоногийн дараа буюу өнөөдөр түүнтэй холбоотой шүүхийн шийдвэр гарлаа.  Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбатыг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр “Албадан ирүүлэх тухай”  тухай хүсэлтээ шүүхэд хүргүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаад, Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэрлэлээ.  Тэгвэл энэ асуудлаас болж, Ж.Эрдэнэбат Сэлэнгийн мандатаас татагдаж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.

Мөн түүний оронд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нөхөн орж ирнэ гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ.

 Эх сурвалж: www.news1.mn