Ц.ЭЛБЭГДОРЖ ИРЖ ЯВАА БОЛОЛТОЙ, ХЭДЭН ҮГ БИЧНЭ ЭЭ…

2020-04-02

 

П.Хашчулуун

 

Ордны зүүн талын Пумагийн ресторанд нэг нөхөртэй таарлаа. Дунд гарын бизнесмен юмаа. Би мэдэхийн. Сошиал орчинд идэвхтэй байдаг хэдэн залууг тойруулчихсан кофедож бна. Тэр нэг жил, Элбэгээг хоёр дахиа сонгогдсон өдрийн нөгөөдөр нь Ц.Элбэгдоржийн дүү Болдбаатарын ажлын өрөөнд, цайны цагаар, том хөөрөг барьчихсан, Болдоод нял нял хийн хоол эргүүлж суусан нөхөр мөн бна. Тэр үедээ яасан айхавтар саймширдаг хүн бэ гэж дотроо бодоод гарч бсан юм. Одоо тэр Ц.Элбэгдоржийг нэг нүдээрээ үзэхээ байсныг залууст сурталдах ярианаас нь мэдлээ. Гэхдээ яахав, энэ ч бдаг л зүйл. Гоншигноод бх ч юм биш. Ийм үзэл суртал зогсолтгүй хийгдэж бгаа юм бна даа л гэж бодлоо…

Ц.Элбэгдорж алдаа айхавтар хийсээн. Үүнийгээ өөрөө бүхнээс илүү мэдэж бгаа. Хийсэн алдааг нь хэлж ярьж бичиж буй хүмүүс олон. Н.Алтанхуягийн ЗГ-ыг огцруулахын хэрэг юу ч бсан юм, Миеэ дээр бооцоо тавих шаардлага ч юу бсан юм, Женко-доо төмөр нүүр гаргах ч хэрэггүй блаа… гээд ярьвал “юм” бий бий. Ийм нөхцөлд үнэнд ойртох ганц л үнэн бдаг. Тэр нь Ц.Элбэгдоржийн сүүлийн 30 жилийн улс төрийн замналын сайн мууг харьцуулан дүгнэх! Сайн муу гэх үйлдлүүдийг нь харьцуулж байж л түүний талаарх бодит тодорхойлолт гарна. Тэр даварсан ч дагвын орон дээр очиж болохгүйгээ мэдэх үнэт зүйлтэй хүн. Наад зах нь ардчилалтай, чөлөөт нийгэм баттай орших ёстой гэсэн… Түүний 30 жилийн өмнө улаан нүүр, улаан гараараа тэмцэж авчирсан эрх чөлөөт нийгмийн ач буяныг “Пума”-д түүнийг харааж зүхээд сууж буй, Америк, Англид хүүхдүүд нь сурдаг тэр нэг бизнесмен нөхөр эдэлж суугаа нь бодитой үнэн. Тийм болохоор Ц.Элбэгдоржийн ардчилсан хувьсгалын удирдагч байж чадсан тэрхүү түүхэн гавьяаг нь би л хувьдаа юутай ч жишиж зүйрлэж, харьцуулж чаддаггүй. Түүнийг монголоо тоносон, нөхрөө хөнөөсөн, хүнээ байсан… өөр юу юу ч билээ, мэдээлэл бүхэн баримтаар нотлогдоогүй. Тэгэхээр энэ бүхэн түүний тэмцэж буй болгосон ардчиллаар монголчуудад олдсон үзэл бодлын чөлөөт илэрхийлэл гэж болно. Ж/нь, миний бие Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж хоёр мэтгэлцэхэд ямарч эргэлзээгүйгээр Н.Алтанхуягийн талд орно. Яагаад гэвэл “Давхар дээл” гэж цаг үеэ яагаад ч олоогүй юм ярьсан Ц.Элбэгдоржийн буруу. Ингэх нь цаанаа ямар шалтгаантай бсныг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ түүн дээр Ерөнхийлөгч шал дэмий үйлдэл хийсэн. Энэ мэтээр Элбэгээг буруутгадаг шалтгаан надад ч бгаа хэрнээ дээр хэлсэн шиг дэнсэлдэг, харьцуулдаг. Энэ бичвэрийг хараад элдвээр дайрах хүмүүс бий. Ингэж элдэвлэн дайрч доромжлох эрх чөлөөг Ц.Элбэгдорж нөхдийнхөө хамтаар авчирсан болохоор одоо яалтай ч билээ. Ингэж дайрахсад маань 30-хан жилийн өмнө эхнэртээ ч итгэж юм ярихад хэцүү нийгэмд амьдарч байсныг л санаж байхад болно. Энэ бүгдийг би өнөөдөр “галзуураад” бгаа хэдэн хүнд биш, нэгэнт галзуурчихсан яваа тэр хэдэн хүний үзэл суртлын золиос болж буй хүмүүст л зориуллаа.

Ц.Элбэгдорж даргатай миний бие 2013 оны сонгуулийн төгсгөл өдрүүдэд Зүүнхараад нэг жижигхэн гэрт таарсанаасаа хойш уулзаагүй юм бна. Нөхөр Ерөнхийлөгч байх үедээ Монголын 260 орчим сэтгүүлчийг АНУ-д аваачиж, тэдний сангийн шугмаар үнэгүй сургасан юм. Тэгэхэд нь би явчихья гээд асуусан чинь бүтээгүй. Сэтгүүлч нөхдөө 30, 40-өөрөө нийлэлдэн Америкт суралцаж бхад нь томилолтоор явж тааран Вашингтоноор манаргадагсан. Тэгэхэд журмын нөхөд маань Элбэгээ даргын буян хишгийг ярьдаг… Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр ингэж нэг Америкт жаргасан сэтгүүлчдийн маань ихэнх нь өнөөдөр Монголын гайгүй гэгдэж буй телевиз, сонин, сайтын захирал, эрхлэгч, редакторууд, пээс, пээж, твитерийн томчууд болж дээ. Ардчиллын 30 жилийн түүхэнд сэтгүүлчдийн ингэж олноор нь АНУ-д сургасан улс төрч байсан ч юм уу, үгүй ч юм уу. Хойшид ч байх юм уу, үгүй юм уу, мэдэхгүй.

Ц.Элбэгдорж руу элдвээр дайрсаар удлаа. Цаашид ч дайрч давшилна биздээ, ийм л эрх чөлөөт нийгэмд амьдарч буй азтай ард түмэн юм чинь. Гүтгэлэг дайралт бүхэн цаг хугацааны л асуудал бдаг. Тэгээд ч хүний нийгмийн бүх цаг үеийн түүхэнд ард түмэндээ ад үзэгдэн далд орсон Ардчиллын удирдагч гэж бдаггүй юм. Доошилж буй мэт болоод дээшилж бдаг. Харин тэднийг ад үзүүлэхийн тулд ард түмнийг турхирагчид бол байсаар ирсэн. Цаашид ч бсаар бна гэж судлаачид үздэг. “Хүний хамгийн том аз жаргал бол эрх чөлөө юм” гэж саяхан нэг философи ч хэлснийг нийгмийн сүлжээ тэр чигээрээ таатай хүлээн авч жиргэснийг бүгдээрэй санаж бгаа бх. Ялангуяа тэр “Пума”-гийн ресторанд тархиа угаалгаж суусан нөхдүүд сайн жиргэж ганц буян хийсэндээ. Тэгвэл тэр аз жаргалын дээд ЭРХ ЧӨЛӨӨГ чинь алахаас наахнуур занаж зүхэж байгаа Цахиагийн бага хүү чинь авчирсан юм ш тээ…