Коронавирусын тахал эрс нэмэгдсэн Хубэй муж ба Вухан хотын удирдлагыг огцруулжээ

2020-02-14

 

БНХАУ-ын Хубэй муж ба 11 сая хүн амтай тус мужийн төв Вухан хотод “COVID-19” коронавирусаар өвчлөгсдийн тоо ганц хоногийн дотор 15 мянгаар эрс нэмэгдэн 48.2 мянгад хүрсэн тухай “АР” агентлаг мэдээлж байна.

Хубэй мужид өчигдөр “COVID-19” коронавирусаар нэмж 242 хүн нас барсан ажээ. Ингэснээр тус мужид энэхүү коронавирусаар нас барагсдын тоо 1310-т хүрч, нийт өвчлөгсдийн тоо 48.2 мянгад хүрчээ.

Үүнээс үүдэн БНХАУ-ын Коммунист намын Төв хороо Хубэй муж ба Вухан хотын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулжээ.

“COVID-19” коронавирусын тахал ийнхүү эрс хурдацтай тархаж байгаа ч үүнийг зогсоох арга хараахан олдоогүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

 

Б.Төгсөө